guntiin-dawaa

Гүнтийн дааванд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “хяналтын цэг” байгууллаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн “Байнгын ажиллагаатай хяналт цэг”-ийг 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гүнтийн даваанд байгуулаад байна.

Хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлага бүхий тусгай зориулалтын өрөө, тасалгаагаар тохижуулжээ. Ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулах юм. Мөн аваарв осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийсэн байна.

Ингэснээр нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдыг хянах, шалгах, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, албадын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж, хамтын ажиллагаа сайжрах юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих