hudag-darkhan

Дэвшилтэт технологиор суурилагдсан 80 метр гүний худагтай боллоо

Нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, нийгэмд сайн сайхан зүйлийг хийх зорилготой JCI Дархан салбар байгууллагын санаачилгаар JCI Japan байгууллагын санхүүжилтээр SMILE by WATER төсөл Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт хэрэгжиж ухаалаг худаг ашиглалтад орлоо.

Энэхүү төсөл нь цаашид Дархан сумын 15, малчин багуудад хэрэгжих юм байна. Худаг ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд ундны цэвэр усаа найдвартайгаар, цаг хугацаа алдалгүй гэрийнхээ хажуунаас авах боломжтой болжээ. Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор суурилагдсан 80 метр гүний худаг нь гадна талдаа гэрэлтүүлэг, камертай юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих