mal-aj-ahui

Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн өндөр үүдээ нээлээ

Жил бүрийн аравдугаар сарын эхээр Франц улсын Клермон Ферран хотод зохион байгуулагддаг Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн төлөөлөл оролцож байна.

Үхэр үржүүлэхэд нэн тохиромжтой бүс нутаг болох Европ тивийн тэгш өндөрлөгт орших Клермон Ферран хот махны чиглэлийн үхэр болон хиам, 150 гаруй нэр төрлийн бяслагаараа алдартай. Тиймдээ ч энэ жилийн “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн онцлон танилцуулж буй үүлдэр нь “Blonde D Aquaitaine” буюу Акуайтин нутгийн шар үхэр юм. Энэ үүлдрийн үхэр Франц улсад 500 мянга тоо толгой байдаг. 16 сартай буюу бяруу нь л гэхэд дунджаар 550 кг татдаг өндөр ашиг шимтэй үхэр гэнэ.

Тус үзэсгэлэн сүүний чиглэлийн 25 үүлдэр, махны 22 үүлдрийн өндөр ашиг шимт 1300 үхэр, 26 үүлдрийн 400 хонь,16 үүлдрийн 400 адуу зэрэг 70 үүлдрийн 2000 толгой шилмэл малыг танилцуулж байгаа аж. Түүнчлэн шилдэг ашиг шимт малыг шалгаруулдаг эл үзэсгэлэнд энэ жил 35 орны 1500 оролцогч, 95 мянга гаруй зочин, үзэгч оролцжээ.

Өндөр ашиг шимт малыг өсгөж үржүүлэхийн зэрэгцээ, экологийн цэвэр,баталгаатай бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг эрмэлздэг болсон өнөө үед энэхүү арга хэмжээнд улс орон бүрийн төлөөлөгчид ихээхэн ач холбогдол өгдөг аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих