gerleh-nas-2019

ИНДОНЕЗ: Охидын гэрлэх насыг 19 болгон нэмэгдүүлээ

Охид, бүсгүйчүүд “хүүхдээрээ” хурим хийхийг багасгах зорилгоор Индонез улс эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 19 болгон нэмж байна. Гэрлэлтийн тухайд хуульд өөрчлөлт оруулахыг хууль тогтоогчид санал нэгтэй дэмжсэн гэж тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын цахим хуудсанд бичжээ.

Өмнөх хуулиар Индонезийн охид, бүсгүйчүүд 16 насандаа, харин эрчүүд 19 настай гэрлэхийг зөвшөөрсөн байна. Мөн эцэг, эх нь орон нутгийн захиргаа болон шашны асуудал эрхэлсэн шүүхийн зөвшөөрлөөр гэрлэх насанд хүрээгүй охидоо хуримлуулах боломжтой. Нийгмийн энэ үзэгдэлд боловсрол, ядуурал, гэр бүлээ хүндэтгэх үзэл санаа, соёлын болон шашны хууль зэрэг нь охидыг ингэж эрт гэрлэхэд хүргэдэг аж.
Харин хуульд орж байгаа өөрчлөлтөөр охид 19 насандаа гэрлэх эрхтэй болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих