badminton

ОРХОН: Бадминтоны багийн УАШТ тэмцээний шилдгүүд шалгарлаа

Монголын бадминтон сонирхогчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатарын нэрэмжит өсвөрийн багийн УАШТ Орхон аймагт боллоо.

Анх удаа багийн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь, Орхон аймгийн 33 багийн нийт 150 гаруй тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр:

  • 1 байр: Өмнөговь аймаг /-11 нас Алт, 12-13 нас Мөнгө, 14-15 нас Алт/
  • 2 байр: Дархан-Уул аймаг /-11 нас Хүрэл, 16-18 нас Алт/
  • 3 байр: Орхон аймаг /12-13 нас Алт/ тус тус эзлэв.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих