sport

Секс спортын амжилтанд нөлөөлдөг үү?

Эр эмийн ажил нь тамирчин хүний спортын амжилтанд сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж, тамирчдад тэмцээний үеэр сексдэхийг хатуу хориглодог.

Түүгээр ч үл барам тамирчдад сексдэх бололцоо олгохгүйн тулд гэр бүлээс нь тусдаа байрлуулан дасгал сургууль хийлгэдэг.

Ялангуяа боксын тамирчдыг тэмцээнд орохоос нь зургаан долоо хоногийн өмнөөс хурьцлын ажлыг бүр мөсөн зогсоодог байна. Харин хөл бөмбөгчдөд тэмцээний урьд шөнө хурьцал үйлдэхгүй байхыг хатуу сануулдаг.

Гэтэл сексдэх нь тамирчин хүний эрч хүчийг бардаг гэж үнэн үү?… гэсэн асуудал сүүлийн үед гарах болжээ.

sports

Өнөө үед эмч нар эр эмийн ажил маш их хүч зарцуулдаг учир тамирчдын амжилтанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг алдаатай буруу бодлого хэмээн үзэх болжээ.

Сексийн хамгийн өндөр идэвхтэй хүмүүс гэхэд л бэлгийн ажилд цагт ердөө л 250 калори зарцуулдаг аж. Тэгвэл нэг удаа сексдэхэд үргэлжлэх хугацаа нь таван минут хэртэй болдог байна. Гэтэл хүн таван минутад 25 калори л алддаг ажээ.

Орчин үеийн эрдэмтдийн үзэж буйгаар тамирчныг ганц шөнийн сексийн харьцаа бус харин маргааш яаж хожигдохгүй тоглох вэ гэж хэт санаа зовон санааширч нойргүй хоносноосоо болдог хэмээн дүгнэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих