Хөгшрөлт секст нөлөө vзvvлдэггvй

Нас ахих нь сексийн идэвхтэй амьдралд нєлєє vзvvлдэггvй байна. Энэ дvгнэлтийг АНУ-ын иргэдээс авсан судалгаа харуулж байна. Энэхvv социологийн судалгаанд 57-85 насны нийт 3005 америк эр оролцсон бєгєєд хvний нас хvссэн зvйлээсээ татгалзахад саад болдоггvй харин ямар нэг євчин энэ байдалд хvргэдэг нь тогтоогдсон байна. Сvvлийн жилд та амрагтайгаа секс хийсэн vv гэсэн асуултанд
-57-64 насны хvмvvсийн 73%
-64-75 насны хvмvvсийн 53%
-75-85насныхvмvvсийн 26% нь итгэлтэйгээр тийм гэж хариулсан байна.

Эдгээр хvмvvсийн ихэнх нь сард 2-3 удаа секс хийдэг гэжээ. Судалгаанд оролцсон 75 хvртэлх насны хvмvvсээс аман секс хийдэг vv хэмээн асуухад ихэнх нь эерэг хариулт єгсєн байна. Эрчvvдийн хагас нь, эмэгтэйчvvдийн дєрєвний нэг хэсэг нь хостой байсан ч хосгvй байсан ч гар хангалга хийдэг байна. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр “ахимаг насны хvмvvст сексийн харилцаанд орох зайлшгvй шаардлага байдаг байна” гэж Стейси Тесслер Линдау судалгааны тєвийн ахлагч хэлсэн байна. “Ихэнх хvмvvс нас сексийн амьдралд чухал нєлєєтэй гэж vздэг. Эрvvл хvмvvс нас ахисан ч гэсэн сексийн идэвхтэй амьдралтай байх нь тэдний амьдралын чанарт хvчтэй нєлєєлдєг” гэж Чикагогийн их сургуулийн профессор Эдвард Лауманн Би-би-си-д єгсєн ярилцлагандаа мэдэгджээ. Єєрийн эрvvл мэндийн байдлаа муу байна гэж vнэлж байгаа хvмvvс ихэнх тохиолдолд сексээс татгалзаж байсан гэсэн vг. Эрчvvдийн ихэнх хувь нь бэлгийн сулралд санаа зовдог. Эрчvvдийн 14 % нь энэ асуудлаа эм болон нэмэлт бvтээгдэхvvн хэрэглэснээр шийдэхийг оролддог байна.

“Гэхдээ хєгшрєлтийг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй, бэлгийн сулралаа эмчилэхэд мянга мянган доллар vрэгдvvлэх хэрэггvй юм” хэмээн Стейси Линдау мэдэгдсэн байна. Зарим эрчvvдийн “сексийн хэт дуршил” нь эмэгтэй хvнтэй хурьцах хvсэлд сєргєєр нєлєєлєх боломжтой гэж эмч нар vздэг. Эрт гэрлэх нь (18-20 нас) хосуудын сексийн зохицолд тааламжгvй нєлєєлєх vндэс болдог гэж зарим сэтгэлзvйчид дvгнэж байна. Энэ насанд залуугийн сексийн хэрэгцээ vе тэнгийнхээ бvсгvйнхээс илvv их байдаг аж. Vvнээс vvдэн залуу гэр бvлд илvv зєрчил гарна. Нєхєр нь єдєр бvр секс хvсэхэд vе тэнгийн эхнэрт сексийн тийм хvсэл хараахан суугаагvй байдаг. Хуримлахаас ємнє бvсгvй тєдийлєн хvсдэггvй ч хайртай хvнтэйгээ энгэр зєрvvлэхээс татгалздаггvй. “Тийм байх ёстой” гэсэн оилголтоор гол тєлєв ханддаг.

Харин гэрлэсний дараа бvсгvйн эелдэг зан єєрчлєгдєж, нєхєртэйгээ єдєр бvр сексдэх албагvй гэж vзэх нь бий. Хэрэв хосуудын хооронд халуун дулаан харьцаа тогтож амжаагvй бол энэ vл ойлголцлоос болж гэр бvл салж болзошгvй. Эрэгтэй эмэгтэй хvмvvсийн сексийн хэрэгцээ нас, зан чанарын онцлогоос хамааран харилцан адилгvй байдаг.

30-35 насны эмэгтэйн сексийн хэрэгцээ 20 настай бvсгvйтэй харьцуулахад их байх жишээтэй. Ер нь 30 наснаас эмэгтэй хvний секслэг чанар хєгжиж боловсордог гэж гэр бvл судлаачид vздэг. Эрэгтэй хvний сексийн хэрэгцээ харин 30 наснаас аажим буурч эхэлдэг байна. Сексийн хэт идэвхтэй залуу эхнэрийн хэрэгцээг хєгширч яваа нєхєр тєдийлєн хангаж чадахгvй гэсэн vг. Сексийн идэвхтэй эхнэр ханамжгvй байгаагаа тэр бvр нєхєртєє хэлж чаддаггvй. Нєхєр нь тvvнийг хэт тачаалтай гэж дvгнэх эсвэл хардаад эхэлдэг. Эмэгтэй хvний сексийн идэвх 45-50 нас хvртэл хадгалагдах боломжтой. Цэвэршсэний дараа ч зарим эмэгтэйчvvдийн сексийн хvсэл улам сэргэх нь байдаг. Харин 30 наснаас эрэгтэй хvний сексийн идэвх аажим буурах нь зvй тогтол. Энэ нь эр хvний сексийн чадавхтай ямар ч холбоогvй. Зєвхєн залуу 20-25 насанд байдаг шигээ гал цогтой, хурц сексийн vе нь алгуур алга болж байна гэсэн vг. Гэр бvлийн хосууд хань ижлийнхээ насны онцлог, сексийн хэрэгцээг vл харгалзан ойлгодоггvйгээс зєрчил гардаг. Зарим нь хялбархнаар нь сексийн хэрэгцээгээ хангах нууц амрагтай болчихдог. Энэ бол гарц биш. Гэр бvл, хайр сэтгэл гэдэг зєвшилцєл дээр тогтож байдгийг сануулах юун.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих