Sex-coupe

Секс хамтрагчдын дүрэм

Тэр бол зүгээр л чиний сонгосон секс хамтрагч. Гэтэл зарим бүсгүйчүүд энэ сонголтондоо эргэлзэж эхэлдэг. Тэд дурлаж эхэлдэг.  Гэнэт л сексийн хамтрагч, найз чинь үнэхээр сайн, сайхан залуу мэт харагдаж эхэлдэг. Сайхан харагдах нь цаашлаад хайр мэт бодогдож эхэлнэ. Хэдий түүнийг муу залуу гэдгийг нь мэддэг ч, чамтай л байвал тэр өөрчлөгдөж магадгүй юм шиг санагдана. Тэгээд энэ талаараа түүнд хэлтэл-BOOM!-тэр гайхаж, цухалдах болно.

Яагаад чи түүнийг өөрчлөгдөнө гэдэгт тэгтлээ итгэнэ вэ?

Бүх учир гайхал гормонд л байгаа юм. Дур тавих үед бидний тархинаас “халамжийн гормон” хэмээгддэг окситоцин ялгардаг. Хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах, хэн нэгнийг хайрлах үед ч бас мөн адил бодис ялгарч, бие сэтгэлийг тайвшруулж, гүн сэтгэгдэл төрүүлдэг байна. Гэвч эрэгтэй хүнээс окситоцин ялгардаггүй. Тиймээс чи түүнд дурлаж эхлэх үед, тэр чамайг зөвхөн “ашигтай” найзын нүдээр харж байж ч мэднэ. Эсвэл багаасаа сексийг зөвхөн хайртай хүмүүсийн нандин холбоогоор төлөөлүүлж ойлгож ирсэн бүсгүйчүүд хамтрагчаасаа илүүг хүсдэг юм.

Дурлахгүйн тулд яах ёстой вэ?

  • Хэрэв зохих ёсны хамгаалалт аюулгүй байдлыг хангаж чадна гэж үзвэл нэгээс илүү хамтрагчтай байж болно. Тэгвэл хэн нэгэнд нь онцгойлон татагдахгүй.
  • Хамтрагчтайгаа утга учиртай зүйлийн талаар бүү ярь. Яриагаа хөнгөн байлга.
  • Нэг нэгнийхээ найзууд, гэр бүлийнхэнтэй бүү танилц.
  • Ирээдүйн талаар бүү бод, бүү ярь.
  •  Бие биетэйгээ дотночлон хамт байх цаг бүү гарга
  • Түүнээс илүү зүйлийг бүү хүсэн хүлээ. Хэзээ нэг өдөр чамайг хайрлаж эхэлнэ гэдэгт бүү итгэж найд.
  • hosuud

    Секс хамтрагчдын тогтоох дүрэм:

Секс хамтрагчдын тогтоох дүрэм: 

  • Хамтрагчид хоёул ганц бие байх ёстой.
  • Эв найртайгаар салсан экс хосууд гайхалтай сайн сексийн хамтрагчид болох нь бий. Гэвч хэн нь ч хэнийгээ гомдоогоогүй тохиолдолд.
  • Хэрэв хамтрагчид ийм харилцаанаас таашаал авч чадахгүй байвал, өөрөөр хэлвэл өөрсдөө үүнийг хийснээрээ аз жаргалтай болохгүй байвал зогсоох хэрэгтэй.
  • Хэрэв чи түүнд сэтгэл алдраад эхэлвэл, түүнийг ч бас чамд дурласан гэж өөртөө итгүүлэх оролдлого бүү хий. Хэрэв энэ мэдрэмж чинь даамжраад ирвэл харилцааг зогсоо.
  • Нөгөө талаар, чамд сэтгэл алдарсан хэн нэгнийг сексийн хамтрагчаар сонгох хэрэггүй. Хүний зүрхээр бүү тогло.
  •  Түүнээс өөр хүнтэй унтаагүй байлаа ч,тогтмол шинжилгээнд өөр. Тэр чамд мэдэгдэлгүйгээр өөр бүсгүйтэй учирсан байх боломжтой гэдгийг санаарай. Боломжтой бол цуг явж шинжилгээ өгдөг байвал сайн.
  • Хамтрагч нар эхнээсээ л заагаа тогтоож, харилцан ярилцсан байвал сайн. Юуг хийж болох ба болохгүй, бие биенийхээ талаар юуг мэдэх ёстой гэдгээ тогтоо. Энэ харилцааг хэзээ дуусгахаа тодорхой болго. Хэрэв та хоёр гэрээ хийх гэж байгаа бол эхний ээлжинд 3 сараар тогтоо. Юм юмыг бодолцож үзэхэд энэ хугацаа хангалттай. 3 сарын дараа хэн нэг нь өөр хүнтэй гүнзгий харилцаатай болсон бол гэрээгээ дуусга. Хэрэв үгүй бол үргэлжлүүлэх юм уу, бие биенээ өөрөөр харж эхэлсэн бол жинхэнээсээ үерхээд үзэж болно.

Хэдий иймэрхүү эрсдлүүд байгаа ч, хэрэв чи хэсэг хугацаанд хайр дурлалын харилцаанаас хол хөндий байхаар шийдсэн бол өөрийгөө стресст оруулалгүйгээр, таашаал авах боломж нь “ашигтай” нөхөрлөл ч байж болох юм. Хамгийн гол нь өөрийгөө аюулгүй, эрүүл байлгах тал дээр анхаарч, хэзээ дуусгахаа мэддэг байгаарай.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 vote)

Сэтгэгдэл бичих