toriin-bank

Төрийн банкны өөртөө үйлчлэх салбар Арвайхээр хотод нээгдлээ

Төрийн банк нь намрын илүү тэргүүн сарын 14-ний билэгт сайн өдөр Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник технологи бүхий шинэ салбараа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод ашиглалтад орууллаа.

Арвайхээр хотын Төрийн банкны шинэ салбараас банкны бүхий л төрлийн цогц үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай авахаас гадна харилцагч Гялс буланд байрлах компьютерыг ашиглан цахим үйлчилгээгээр өөрөө өөртөө үйлчлэх боломжтой болж байна.

~Төрийн банкны өөртөө үйлчлэх салбар Арвайхээр хотод нээгдлээ~

Шинэ салбарын нээлтэнд Төрийн банкны Эрсдэл хариуцсан дэд захирал А.Ганбаатар, Салбар удирдлагын газрын захирал З.Туяацэцэг, Дотоод хяналт шалгалтын газрын захирал А.Батмөнх, Өвөрхангай салбарын захирал Б.Болор-эрдэнэ, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Монголбанкны Өвөрхангай салбарын захирал Ц.Энхбаатар болон аймгийн иргэд, харилцагч нар оролцлоо.

Мөн шинэ салбарын нээлттэй зэрэгцэн Төрийн банкны Өвөрхангай салбарын харилцагчдын дунд урамшуулалт аян зарлан 14 харилцагчид 500,000 хүртэл төгрөгийн урамшуулал олгожээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих