valentines-day-idea

Хайрын баярыг ХАЛУУХАН өнгөрөөх гоё санаанууд

Валентины баярыг хайртай хүнтэйгээ хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсэж байгаа танд бидний бэлтгэсэн дараах санаанууд тус болно гэж итгэж байна.
Орчин ОНЦГОЙ ЧУХАЛ шүү!!!
Valentines day
Юуны түрүүнд болзооны уур амьсгал, хоолны цэс, өнгөрүүлэх газар, чимэглэл болон өөрийн гадаад төрхөндөө анхаараарай. Романтик болзооны хоолны цэсэнд хөнгөн зууш, дессерт, халуун хоол болон шампанск эсвэл вино байхад хангалттай. Харин ширээгээ цагаан бүтээлгээр бүтээж, улаан салфетка тавьж, лаа асааж, хавтгай цэцгийн баглаа тавих хэрэгтэй. Орчин нь бүүдгэр байвал зүгээр.
Хувцаслалтаа бүү мартаарай. Та энэ үдшийн хамгийн чухал хэсэг учир классик хувцаслалтыг сонгоорой. Мөн үдшийн зоогоо хэзээ ч битгий галт тогооны өрөөнд зохион байгуулаарай.
Хайртай хүнийхээ төлөө зуны уур амьсгалыг бүтээх гээд оролдоод үзээрэй. Ногоон хивс дэвсээд эргэн тойронд цэцэг байрлуулаарай. Мөн ургамлын үнэртэй лаа асаах хэрэгтэй. Нэмэлт болгож байгаль, шувуу, усны чимээ сонсогдсон хөгжмийг эгшиглүүлвэл илүү сайхан мэдрэмж төрөх болно.
Энэ үдэш ХАЛУУХАН байх учиртай
Зөвхөн лааны гэрэлд л энэхүү үдшийг зохион байгуулахыг хичээгээрэй. Улаан хүрэн ширээний бүтээлэг, хатуухан дарс нь энэ үдшийг мартагдашгүй болгоно. Хоолны цэсний сонголт чөлөөтэй бөгөөд энэ үдшийн бүх зүйл халуухан учир халуун ногоотой хоолыг сонгох нь илүү тохиромжтой байж болно.  Мөн жимс, ногоо байвал зүгээр байх. Гриллдсэн хоол болон жимсний виног сонгох нь нэн чухал. Харин таны хувцаслалт ямар нэг задгай, эротик байх хэрэгтэй.

valentines+day

Санаанд оромгүй ГЭНЭТИЙН БЭЛГҮҮД
Жижиг цааснууд дээр төрөл бүрийн үнсэлтийг бичнэ. Тухайлбал: хацар дээр, тачаангуй, романтик гэх мэт. Эдгээр цаасуудаа хуйлаад гоёмсог бус улаан хайрцагт хийгээд хайртдаа өгнө. Түүнийг хайрцгийг нээгээд цааснуудыг нэг нэгээр нь үзэхийг санал болгох бөгөөд нээсэн үнсэлт бүрээр түүнийг үнсэнэ.
Түүнд яагаад хайртай, яагаад баярлаж явдагаа харуулсан ном хийж болох юм. Дурсамжуудаа фото зургуудаар баталгаажуулан дор нь тайлбар хийвэл илүү их сэтгэл гаргасан нь мэдэгдэнэ.
Хэрвээ та хайртаасаа хол байдаг бол түүнд өөртөө санаа тавихад нь хэрэгтэй зүйлсийн цуглуулгыг илгээ. Гэхдээ бүгдийг нь улаан цаасаар баглаарай.
Түүнд зориулж шүлэг бичээд үүнийгээ жаазанд хийж бэлэглэх бас шинэлэг санаа байх болно.
“Чамайг хайрлах 14 шалтгаан”-ыг бичсэн захидал илгээ. Энэ бэлэгний үнэ цэнийг таны чин сэтгэлийн үгс тодорхойлно.
valentines-gift Энэ гэнэтийн бэлэгт найз нөхдийнхөө туслалцааг хүс. Өөрийнхөө найзуудыг бүгдийг нь хосынхоо фэйсбүүк найз болгоно. Үүний дараа бүгдийнх нь зургийг өөрийнхөө профайл зурагтай адил болгоно. Тэгээд түүний фэйсбүүк ханан дээр “… /өөрийнхөө нэр/ чамд маш их хайртай” гэж бичүүлнэ.

Гол нь ингэж бичихдээ нэгэн зэрэг бичих ёстой. Мөн эдгээр постуудаас хамгийн онцгой нь та байх ёстой бөгөөд тэр чамайг хайсаар олох болно. Энэ үед cover зураг дээрээ бас нэгэн гэнэтийн бэлэг бэлдээрэй. Энэ бол нийгмийн сүлжээнд хайраа батлах хамгийн романтик санаа юм шүү.

Хамтдаа ойрын АЯЛАЛД Ч гарч болно 

Ингэхдээ хосынхоо өмсөх хувцсбг бэлдэх, гэр бүл болсон бол хүүхэд, гэр орны ажлыг та зохицуулах шаардлага гарна. Мөн өөрийнхөө болон түүний ажил руу залгаж чөлөө хүсэх ёстой гээд бүх зүйл төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Харин түүнийг өглөө ажилдаа очиход даргынх нь өрөөг түр зээлээд түүнийг дуудаж саналаа хэлбэл маш их баярлах болно.
picnic-valentines
Дурсамжаар дүүрэн зургуудаа хайрын үг, дууны аятай хамт эвлүүлэн түүнийг ажлын хамгийн том дэлгэц дээр гаргана. Гол нь энэ үед хайрт чинь бас үзэх ёстойг анхаараарай. Магадгүй түүний ажлын өрөөнд гардаг дэлгэцээр ч үзүүлж болох юм.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих