Хиймэл чулуу үйлдвэрлэгч 10 брэнд

Хиймэл чулуу нь байгалийн чулуунаас эрс өөр бөгөөд олон төрлийн бодисыг нийлүүлэн гаргаж авдаг чулуу юм. Өөрөөр хэлбэл, модны давирхай, цемент, шил, хөнгөн цагаан гэх мэт бодисыг чулууны хэлтэрхий болон цавуутай хольж гаргаж авдаг. Тухайн хавтанг найруулж байхдаа янз бүрийн өнгө, хээ гаргаж болдог. Хиймэл чулуу үйлдвэрлэгч брэндийг эндээс сонирхоно уу.

Тус бүтээгдэхүүн нь хоргүй, цацраг туяа ялгаруулахгүй, шатахгүй, тос наалдахгүй, бохирдохгүй, бактери үржүүлэхгүй, үрэлтэнд тэсвэртэй, цохилт даадаг, арчилахад хялбар, залгаа мэдэгдэхгүй, ямар ч хэлбэрт оруулж болно гэх мэт маш олон давуу талтай. Олон улсад хэрэглэгдээд 20 орчим жил болж байгаа боловч барилга, засал чимэглэлийн салбарын хамгийн чухал бүтээгдэхүүн болсон төдийгүй хурдацтай хөгжиж байгаа тул тус салбарт үйл ажиллагаа явуулагчид борооны дараах мөөг шиг олширч байна. Бид та бүхэнд хиймэл чулуу үйлдвэрлэгч 10-н том компанийг танилцуулж байна.

1. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Корейн (Corian):

Тус брэнд нь АНУ-ын Дю Понт (Du Pont) компаниас үүсэлтэй бөгөөд энэхүү компани нь дэлхийн химийн аж үйлдвэрийн салбарын “Дөрвөн тулгуур”-ын НЭГ юм. Түүнчлэн хиймэл чулууг үүсгэн бий болгогч, хөгжүүлэгч юм. Дэлхийн ард түмэнд хиймэл чулууг хамгийн түрүүнд танилцуулсан бөгөөд үүний дараа хээтэй хавтан болон гэрэл нэвтрүүлдэг чулууг мөн бусдаас түрүүлэн хэрэглэгчдэд хүргэсэн билээ. Уг чулуу нь Америк, Европын зах зээлд аль хэдийн түгээмэл хэрэглэгдэх болсон бөгөөд Хятадын зах зээлд мөнгөтэй, дээд зиндааны хүмүүсийн хэрэглээгээр тодорхойлогдож байна.

2. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Самсунг старон (Samsung staron):

Тус брэнд нь Солонгосын Самсунг компаниас гаралтай. Ихэнх хүмүүс Самсунг брэндийг цахилгаан тоног төхөөрөмжөөр нь мэддэг бол тэд бас хиймэл чулуу үйлдвэрлэдэг ажээ. Үнэндээ Солонгост Хэвлэл мэдээлэл, Эмнэлэг, Цахилгаан тоног төхөөрөмж гэх мэт бүхий л салбартай Самсунг компани холбогдсон байдаг.

3. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – LG компанийн Хи Макс (HI-MACS):

Тус брэнд нь Солонгосын LG компанийх бөгөөд Самсунгийн Старон чулуутай адилхан хөгжүүлсэн дэлхийд танигдсан брэнд юм. Үүнээс үзэхэд солонгосчуудын арилжаа наймаа хийх ухаан үнэхээр магтууштай бөгөөд нэг брэнд нэрийн дор төрөл бүрийн үйл ажиллагаа амжилттай явуулж байна.

4. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Кирая (Kuraray):

Тус брэнд нь Японы Кирая химийн аж үйлдвэрийн компаниас гаралтай бөгөөд Дю Понт-той нэр алдараараа дөхөж очино. Уг компани нь дэлхийн 2-р дайнаас өмнө байгуулагдсан бөгөөд хиймэл чулууг судлан гаргаснаараа хоёрдугаар байранд явдаг. Мөн өөрсдийн химийн аж үйлдвэрийн давуу тал болон япон бүтээгдэхүүн гэсэн нэрээр дэлхийд танигдаж чадсан компани юм.

Эхний дөрөв бүгд олон улсад нэртэй брэндүүд бөгөөд үүнээс хойших нь Хятадын алдартай брэндүүд юм.

5. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Монтели (DuPont™Montelli®):

Тус брэнд нь Хятадаас гаралтай бөгөөд хятадад АНУ-ын Корейнтэй дүйхүүц алдартай. Тус брэнд нь гадаадад өрсөлдөх чадвараа дээшлүүэлх гэж гадаадын зах зээлд гарсан боловч дотоодын зах зээлд амжилт олж чадаагүй. Үүний шалтгаан нь тухайн цаг үед хятадад хиймэл чулууны хэрэглээ дэлгэрээгүй байсан юм. 2004 онд арга буюу Дю Понт компанид зарсан бөгөөд түүнээс хойш Дю Понт компанийн туслалцаа, дэмжлэгтэйгээр шинээр үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн.

6. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Хуа Сунь (Hua Xun)

Тус бренд нь Хуа Сунь компаниас гаралтай бөгөөд тус компани нь модны давирхайг их хэмжээгээр үйлдвэрлэдэг тул хиймэл чулуундаа 60-аас дээш хувиар модны давирхай оруулдаг. Өдгөө хятадад Монтели болон Хуа Сунь хоёр л ноёрхож байгаа бөгөөд тэдэнтэй өрсөлдөх брэнд одоогоор гарч ирээгүй байна.

7. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Шөн Мэй (Sheng Mei)

Тус брендийг Гуан Жөү хотын Шөн Мэй засал чимэглэлийн материал үйлдвэрлэгч компани танилцуулсан бөгөөд Монтели зарагдсан тэр жил дотоод тэр дундаа Гуан Дун хавиар хиймэл чулуу үйлдвэрлэгчид ихээр гарч ирсэн бөгөөд уг давалгаа дунд тодорч үлдсэн цөөн хэдэн компани дунд Шөн Мэй байсан юм. Энэ хоёр жилийн хугацаанд хиймэл чулууны ашиг буурч байсан боловч тус компани бусдыг тэргүүлэн гарч ирж чадсан юм. Тэднийг хэрэглэгчдэд таниулсан бүтээгдэхүүн нь Гал тогооны тавилга хийгээд угаалтуур билээ.

8. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Бао Ли (Bao Li)

Боловсруулалт хийн борлуулах хандлага нь өдгөөгийн зах зээлд тогтвортой байдлыг үүсгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа бөгөөд хиймэл чулууны зах зээлтэй маш сайн нэгдэж чаддаг онцлогтой билээ. Тиймээс ч өдгөө хиймэл чулуу үйлдвэрлэгч олон аж ахуйн нэгжүүд өөрсдөө гал тогооны тавилга үйлдвэрлэж байна.

9. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Ао Вэй (Ao Wei)

Тус брендийг Гуан Жөү хотын Ао Вэй засал чимэглэлийн компани бий болгосон бөгөөд Европын компани юм. Европ нь гал тогооны тавилгын өлгийн нутаг бөгөөд хиймэл чулууны хамгийн том зах зээл юм. Тиймээс ч Европ тавцангийн дийлэнх нь Ао Вэй-ээс гаралтай ба үүний тусламжтайгаар хиймэл чулууны зах зээлд байр сууриа олсон. Дийлэнх дунд хийгээд бага түвшний гал тогооны тавилга үйлдвэлэгчид Ао Вэй нэрийн хиймэл чулууг ашигладаг.

10. Хиймэл чулуу үйлдвэрлэгч – Ми Чи´ли (Mi Qili)

Тус бренд нь Гуан Жөү хотын Рө Лян ХХКомпаниас гаралтай бөгөөд бүтээгдэхүүний төрөл зүйл маш олон. Мөн тус брэндийн гар урлал хийгээд технологи нь Хятадад дажгүйд тооцогддог боловч зах зээлд эзлэх байр суурь тийм ч өндөр биш.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих