huulichid

Хуульчид хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэших сургалтад хамрагдав

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Глоб интернешнл төв, Монголын хуульчдын холбоотой хамтран “Хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн сургагч багш бэлтгэх” сургалтыг энэ сарын 19-20-нд зохион байгуулжээ.

Сургалт “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн баталгаа”, “Цахим эрх, эрх чөлөө”, “Сэтгүүл зүйн үндсэн ойлголт”, “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, өөрийн зохицуулалт”, “Сэтгүүлчийн аюулгүй байдал” зэрэг сэдвийг хамарчээ. Сургалтын хүрээнд хуульч, судлаач Х.Тэмүүжин гүтгэлэг, доромжлолын эрх зүйн үзэл баримтлалыг жишээн дээр тулгуурлан тайлбарласан нь үр өгөөжтэй байсан аж. Түүнчлэн суралцагчид харилцан бие биедээ хичээл зааж, туршлагаа хуваалцжээ.

Дээрх сургалтын төгсгөлд оролцогчид үзсэн сэдвээ цаашид гүнзгийрүүлэн судлах болон хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлж, цуврал уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Сонирхуулахад, тус сургалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн эрх зүй, салбарын онцлогийн талаар хуульчид, олон нийтэд түгээх 10 орчим мэргэшсэн сургагч багшийг бэлтгэхээр зорьж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих