hosuud-hereldsenii daraa

Хэрүүлийн дараа ч ХАМТ УНТАЖ бай

Үл ойлголцолоос үүдсэн хэрүүлийн хар энерги санаа бодлыг тойрсон тавгүй үед ихэнх хосууд хамт унтахаас зайлсхийдэг. Хэн хэнийх нь сэтгэл тавгүй, гомдол тээсэн энэ үед хамт нэг оронд хэвтэнэ гэдэг тийм ч амаргүй.

Хана хэрэм босгосон мэт хоосон хөндий байдлыг удаан үргэлжлүүлэхгүй байхыг сэтгэлзүйчид ийн зөвлөж байна.

-Хэрүүлийн дараа тусдаа бус харин ч нэг оронд, нүүр нүүрээ хараад хэвтэхийг тэд зөвлөжээ. Амаргүй байж болно. Гэхдээ танд ч бас буруу байгааг хүлээн зөвшөөрч, буулт хийх гээд үзээрэй. Зөвхөн бие махбодиор ойртох төдийгүй сэтгэлзүйн зай, хямралыг даван туулахад туслана

-Нэг оронд орсны дараа сексдэх нь тийм чухал биш. Харин нөхөрсгөөр тэврэх, илэх, биед нь шүргэх илүү ач холбогдолтой аж.

-Харилцан буулт хийх, зөвшилцөлд хүрэх чадваргүй хосуудын гэр бүлийн амьдрал удаан үргэлжилдэггүй. Гомдож, тунирхсаар байгаад харьцаагаа бүрмөсөн таслах нь бий.

-Тус тусдаа унтах нь гэр бүлийн харилцааг түргэн муутгах, маргаан дахин дэгдэх шалтгаан болоод зогсохгүй салж сарнихад ч  хүргэх гэмтэй.

-Анх танилцаж байх үеийн инээдтэй дурсамжаас ярь. Тэгвэл хос хоёрыг бүрхэж байсан манан будан бүр арилна.

Ингээд дараагийн өдрөөс асуудлаа шийдвэрлэ. Дуу хоолойгоо намсгаад зөөлөн ярилцаад үз.  Ер нь хэрэлдэж муудсаны дараа сексдэхийг тэвч. Бүх асуудал шийдэгдэж, харилцан ойлголцол бий болсны дараа амгалан тайван нөхцөлд сексдэхийг сэтгэлзүйчид зөвлөдөг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих