heeriin-dadlaga

Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал дадлага сургууль боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Офицер, ахлагч бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус сургуульд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

~Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал дадлага сургууль боллоо~

Сургуулийн хүрээнд “Цэргийн алба хаагчийн ёсзүй”, “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”, “Цэргийн биеийн тамирын заавар” сэдэвт онолын болон дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.

Хээрийн дадлага сургууль энэ сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих