uriin zaya

Шинийн гуравны сарнаас үрийн заяа дуудаг

Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг тогтоож , үйл ажлаа таруулдаг байжээ. Шинийн гурван , арван тавны сарыг сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна.

Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байна.

Дашрамд сонирхуулад үрийн заяа тогтдоггүй хүмүүст хамааруулж, “Хөвүүн асрагч охин тэнгэр” төвд нэршилээр бол  Бүзү Лхаму хэмээн нэрлэдэг Ногоон дарь эх бурхны өмнөөс үрийн заяа дууддаг. Дуудах дуудахдаа удам залгах сайн заяат үр дууддаг.

Мөн үр удам, хишгийн даллага гээд олон янзын зан үйлийн тогтсон арга  байдаг аж. Эр эм хоёрын үйлийн үр, бие эрхтэнтэй холбоотой нарийн зан үйлээр үрийн холбоо тасардаг. Гэхдээ эдгээр шалтгаанаас үүдэж үр хүүхэд тогтохоо больсон гэж ойлгож болохгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн хувь заяа, тавилан төөрөгтэй шүү дээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 vote)

Сэтгэгдэл бичих