Сексийг их хийх тусам биеэ сайн мэдэрдэг болж дур тавихад хялбар байдаг гэвэл та итгэж байна уу? Халуун ажиллагаа эхлэхээс өмнө тамхи татах нь дур тавихад хэрхэн нөлөөлдөг бол?
Эдгээр асуултанд “ҮГҮЙ” гэсэн харуилтууд ирнэ. Судалгаагаар эрчүүдийн дур ханах мэдрэмжид сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэжээ.
Эм уусан тохиолдолд: Даралтны, тайвшруулах, өвчин бууруулах, шээс хөөх, харшлын эсрэг болон ханиад томууны бүх төрлийн эмнүүд нь сексээс таашаал авахад, дур тавихад саад болдог байна.
Муу хөгжсөн булчин. Ил харагдах булчингаа хөгжүүлэх нь хэрэгтэй гэдэг нь мэдээж. Гэхдээ бас нууц булчингаа давхар хөгжүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Кегелийн дасгалыг өдөр бүр тогтмол хийж байх хэрэгтэй шүү.
Бариу хувцас- Скинни бариу жинс, стринг дотуур хувцас болон корсетууд биеийг барьж, судаснуудыг дардаг учраас тааз орчмын цусны эргэлтэд саад болдог байна. Харин сексийн өмнөх оршилын үед хувцасаа тайлах үеэр бэлэг эрхтэн орчмын цус нь бусад боогдсон байсан хэсэг рүү шилждэг тул дур ханахад хугацаа шаардана.
Даавар- 25 нас хүртэл чиний дааврын ялгарал тогтвортой бус байж болно. Тиймээс, дур тавихад шаардлагатай хэмжээний даавар нь бие махбодид хуримтлагдаж амжаагүй ч байж мэднэ. Тэгэхээр, 25 нас хүртлээ секс хийх тоолонд дур тавьсангүй гэдэгт санаа зовох шаардлагагүй дээ. Секс нь өөрөө таашаал өгч л байгаа биз дээ?
Хэтрүүлэн идэх. Орой хэтрүүлэн идсэний улмаас цус нь ходоод гэдэс орчмоор төвлөрдөг. Үүний үр дүнд хэвтмээр санагддаг бөгөөд секс хийхтэй манатай болдог.
Өрөөний дизайн. Тавилгыг фэнг–шүйн дагуу тавь гэж байгаа юм биш шүү. Гэхдээ секс хийж байх зуураа гэнэт нүдний өмнө чихмэл туулай харагдвал бодол санаа чинь өөрийн эрхгүй хүүхэд нас руу шилжих тул секс нь утгагүй болоод ирдэг. Барби маягийн “охидын” стильтэй өрөө нь сексийн дур хүслийг бууруулдаг хэмээн сэтгэл зүйчид үздэг байна. Гэхдээ чиний сэрлийг хөдөлгөдөг онцлогтой ч юм билүү хэн мэдэх вэ дээ?
Даарах. Хэрвээ эрчүүд даарсан тохиолдолд, хөл нь хүйтэн байгаа бол дур тавихад хүндрэл учруулдаг гэсэн сонирхолтой судалгаа байдаг байна.