dur tawiltiin tuhai

Эмэгтэй хүнд байгалиасаа ДУР ТАВИХ мэдрэмжгүй гэнэ үү

Гомдмоор сонсогдож байгаа ч сонирхолтой нь энэ мэдрэхүй эмэгтэйчүүдэд байгалиас заяагаагүй гэнэ.   Тиймээс эмэгтэйчүүдийн дур ханах мэдрэмж нь хийсвэр сэтгэхүйгээс үүдэлтэй олдмол мэдрэмж аж.

Яагаад бүх эмэгтэйчүүд эрчүүд шиг байнга, хялбархан дур тавьж чаддаггүй вэ?

Тайлбар:

Амьтад дээр зүйрлүүлж яривал нийлүүлгийн үед эмэгчин амьтан дур ханана гэж байдаггүй бөгөөд зөвхөн тайвширч, үр төлөө үлдээх бололцоотой боллоо гэсэн төрөлх араншингийн нь тодхон мэдээлэл л үлддэг байна.   Гэтэл эрэгчин амьтдыг байгаль эх үрийн шингэнээ цацаж, түүнтэй зэрэгцүүлэн дур тавих бололцоогоор өгөөмөр арвин шагнасан байдаг ажээ.

Эмэгтэй хүн байнгын сексийн харьцаанд орсноос хойш нэлээн хугацаа өнгөрч байж дур ханахыг мэдэрдэг. Сексийн амьдралд дөнгөж оронгуутаа дур ханалтыг мэдэрдэг эмэгтэй тун ховор юм.

Бүсгүй хүнд дур ханах мэдрэмжийг байгаль эх заяагаагүй, олдмол гэдгийн өөр нэг баталгаа нь эмэгтэйчүүд залуу насандаа үүнийг мэдэрдэггүй явдал юм.

Тиймээс залуу охид, бүсгүйчүүд энэ талаар төдийлөн санаа зовох хэрэггүй юм.  Нас ахиж туршлага хуримтлуулах тусмаа та дур ханахын жаргалыг илүү сайн мэдрэх болно.

Венерагийн тодруулга : Амьдралынхаа туршид эр хүний бие махбод дунджаар 15 литр үрийн шингэн ялгаруулдаг.

Эмэгтэйчүүд энэ ертөнцөд мэндлэхдээ өндгөвчиндөө 1 сая өндгөн эс агуулж төрдөг бөгөөд амьдралынхаа туршид үүний 500 орчмыг үр тогтоох чадвартай болгон ялгаруулдаг байна.

Амьдралынхаа туршид хүн дунджаар 5000 удаа бэлгийн харьцаанд орох бөгөөд энэ үедээ эрчүүд нийт 12 цагийн дур тавилт мэдэрч, бүсгүйчүүд 100 цагийн таашаал хүртдэг болохыг судлаачид тогтоогоод байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих