ogloonii-sex

Эрчүүд өглөө хамгийн их СЕКС-ээр дутагддаг

~Эрчүүд өглөө хамгийн их СЕКС-ээр дутагддаг~

Гайхалтай өдрийг бэлэглэх өглөөний секс эрч хүчийг авчирна. Ихэнх эрчүүд секс хийх боломж л гарвал шууд хийдэг. Гэхдээ тэдний хамгийн ихээр хүсдэг өдрийн ганц л цаг байдаг нь өглөө. “Ихэнх эрчүүд өглөө хамгийн их сексээр дутагддаг” гэж сексологч Арлин Голдман (Ph.D) хэлсэн байна. Өглөө дөнгөж сэрээд өөрийгөө тийм ч аятайхан байна гэж бодохгүй байлаа ч өглөө секс хийгээд үзвэл чамд ч гэсэн таалагдаж магадгүй.

Яагаад сэрээд секс хийсэн нь дээр гэж
Эвгүй үнэртэй амьсгал, дээрээс нь үс толгой арзайж сэгсийчихсэн байхад сексдэх гэдэг байж болох хамгийн солиотой зүйл гэж бодож магадгүй. Гэхдээ үүнд давуу талууд гэж бас байдаг гэнэ. Эрэгтэй хүний тестостероны түвшин өндөр, сайн амарч чадсан үед секс хийх эрч хүч нь эрс нэмэгддэг. Тэгээд энэ их эрч хүч нь түүнийг сексийн үеэр удаан барьхад тусладаг байна. Хамгийн гол нь өглөө сэрэхэд чинь мэдрэгддэг ‘би дөнгөж сэрсэн’ гэдэг таагүй мэдрэмжээ дарж чадвал таашаал авах л болно. Нүүр царайгаа бага зэрэг сэргээх нь тусалдаг бөгөөд дур хүслийг нэмэгдүүлдэг байна. Хурьцал хийж эхлэхээсээ өмнө түүнд ‘ухаан балартуулам секст’ бэлдэх 30 секунд өгөөд тэр хооронд угаалгын өрөө орж өөрт чинь эвгүй санагдуулдаг зүйлсээ янзлаад аваарай.

Эрчүүд өглөө сэрснийхээ дараа яагаад сэрэл нь хөдөлдөг вэ гэдгийн цаана биологийн шалтгаан байдаг. “Энэ үед тестостероний түвшин оргил үедээ хүрсэн байдаг бөгөөд энэ нь эрчүүдэд сексийн мэдрэмж төрүүлэхэд хамгийн их нөлөөлдөг гормон юм.” гэж Хари Фиш (MD) тайбарлacaн. Үүнээс гадна эрчүүд өглөө сэрэхдээ хоёр хөлнийхөө дунд аврага том сосисоктой сэрдэг шалгаан нь тэдний эрхтнийг нь чиглэсэн цусны эргэлт шөнийн турш явагдаж хуримтлагддаг явдал юм. Харин эрэгтэй хүн үүнийг хараад ‘өө, миний бие ажлаа хийж байна’ гэж бодоод зүгээр буулгахын оронд тэр нэгэнт босчихсон зүйлийг ашиглахыг хүсдэг гэнэ.

Өглөөгүүр турших байрлалууд
Эрэгтэй чинь эрч хүчээр дүүрэн байлаа гээд чи ч бас тийм байна гэсэн үг бишээ. Тиймээс чамд амар байх мөртлөө цэгүүдийг чинь олдог байрлалуудаар туршаад үзээрэй. Халбага байрлал (залуу чинь чиний хэлбэрийг даган хэвтэнэ) өглөөний секст хамгийн тохиромжтой. Ихэнх хүмүүс ийм байрлалаар унтдаг. Хойноос чинь хөхийг чинь барих боломжтойгоос гадна хэлүүг өдөөж өгдөг.

Эсвэл бас ийм байрлалаар хийж болно: Чи дээшээ харж хэвтэнэ, тэр чам руу харан хажуулдаж хэвтэнэ. Тэгээд хөлөө ташаан дээгүүр нь давуулаад түүнийг өөр лүүгээ нэвтрүүл. Ингээд та хоёрын бие T хэлбэр үүсгэнэ. Хэрвээ шүдээ угааж амжаагүй бол та хоёр өдөө өөдөөсөө харахгүй тул энэ байрлал тун дажгүй. Дэрээс нь энэ байрлалаар хийхэд түүний эрхтэн G-цэгийг чинь өдөөхүйц өнцөг үүсгэдэг. Үүнийг л сайхан өглөө гэнэ байх даа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих