daraltiin-apparat

ӨВӨРХАНГАЙ: Арван цэгт даралтны аппарат байрлуулав

Арвайхээр сумын иргэд олноор үйлчлүүлдэг 10 цэгт цусны даралт хэмжих даралтны аппаратыг байрлууллаа. Ингэснээр иргэд цусны даралтаа хүссэн үедээ хэмжих, хянах боломж бүрдэж байгаа юм. Даралтны аппаратыг дараах 10 цэгт байрлуулав.

Үүнд:

1. Аймгийн Засаг даргын Тамгын Газрын 1 дүгээр давхар

2. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний танхим

3. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 1 дүгээр давхарт – цахим үйлчилгээний танхимд

4. Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхар

5. Багийн нэгдсэн төв-1 / 4, 5, 6, 8, 10, 13-р баг /

6. Багийн нэгдсэн төв-2 /2, 7-р баг/

7. Багийн нэгдсэн төв-3 /1, 9-р баг/

8. Багийн төв-4 /3-р баг, Гандан /

9. Аймгийн төв архивын үйлчилгээний танхим

10. Төв зах – Хангамж худалдааны төвийн 1 дүгээр давхарт тус тус байрлуулан ажиллуулж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих