humuujild-eyreg-nolootei-buteel

Багачуудын хүмүүжилд эерэг нөлөөтэй БҮТЭЭЛ тодорлоо

“Pixar”-ын шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогдож байгаа “Inside out” хүүхэлдэйн кино дэлхийн кино зах зээлд үнэмлэхүй амжилтыг үзүүлээд байгаа билээ. Асар их хэмжээний ашиг орлогыг дагуулсан тус бүтээлийг эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхүйц кино хэмээн дүгнэсэн байна.

“Toy story” хүүхэлдэйн цувралын дараа ийм хэмжээний амжилт үзүүлсэн анимейшн бүтээл байгаагүй болохыг дэлхийн кино шүүмжлэгчид хэлж байгаа юм. 11 настай Райлей хэмээх бяцхан охины оюун санааны ертөнцөд өрнөж буй сонирхолтой үйл явдлыг харуулсан тус бүтээл хүний тархины үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, тун ойлгомжтой үзүүлсэн гэдгээрээ онцлогтой юм. АНУ-ын сэтгэл судлаач Роберт Плутчикийн боловсруулсан онол дээр үндэслэн киноны гол дүрүүдийг бүтээсэн юм.
Тэрээр хүний оюун бодлыг голлон удирддаг сэтгэл хөдлөлийг баяр хөөр, уйтгар гуниг, уур цухал, айдас, жийрхэл хэмээн тодорхойлсон байдаг юм. Тэгвэл яг эдгээр таван ойлголтыг хүүхэлдэйн дүрээр амилуулсан нь “Inside out” киног улам сонирхолтой болгосон юм.

Мөн богино болоод урт хугацааны санах ой хэрхэн ажилладагийг тус бүтээл хүүхдэд тун ойлгомжтойгоор үзүүлсэн юм.
Дэлхий дахинд гаргасан амжилтаараа “Inside out” нь “Toy Story”,“Finding Nemo”, “Monsters University”, “Up” зэрэг бүтээлүүдийн араас жагсаж байна. Энэ оны 6-р сарын 17-нд албан ёсны нээлтээ хийсэн тус бүтээлийг Пете Доктер, Ронни Дел Кармен нар найруулсан юм. Киноны гол дүр болох Райлей охиныг найруулагч Пете Доктер өөрийн 11 настай охинтой адилтган бүтээсэн байна. Нийт 45 чадварлаг графикч тус бүтээл дээр ажилласан бөгөөд тэд киноны 3 секунд бүрийг бүтээхэд тус бүр нэг долоо хоногийг зарцуулж байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих