turk-elchin-saidiin-yam

Туркын Элчин Сайдын яамны цэргийн атташегтэй уулзав

Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Тамер Акканыг хүлээн авч уулзах арга хэмжээ  Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэлийн тэнхимд” зохион байгуулагдлаа.

Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Тамер Аккан нар оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар 2012, 2018 онд Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлал нарын хооронд хийсэн айлчлал, яриа хэлэлцээрүүдийг дараагийн шатанд хүргэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн хамтын ажиллагааны түүхийн талаар ярилцаж, Дотоодын цэргийн тухай видео танилцуулгыг үзүүлж, сонирхууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих