7 жил эзэнгүй байсан’Rolling Acres Mall’ их дэлгүүр

Асар том их дэлгүүрийг зүгээр л орхиод явна гэдэг хэн бүхний санаанд буухгүй зүйл билээ. Гэвч нэгэн цагт хүний хөлд дарагдаж байсан их дэлгүүр орхигдсон явдал АНУ-д гарсан байна. Тус улсын Охайо мужийн Акрон хотод үйл ажиллагаа явуулж байсан “Rolling Acres Mall” их дэлгүүр өдгөө хоосрон үлджээ. 2008 онд тохиосон дэлхийн эдийн засгийн хямралын үеэр тус их дэлгүүр алдагдалд орж, улмаар үүд хаалгаа барихад хүрсэн байна. Ингээд бүхий л түрээслэгчид нь нүүж, асар том байгууламж орхигджээ. 7 жил эзэнгүй байсан их дэлгүүрийн байранд ургамал амьтан үүрлэж, шилэн байгууламж эвдэрч нурж эхлээд байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих