orhon-lhamgarmaa

МУГТ П.Орхон хуримаа хийлээ

МУГТ, Дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өнөөдөр /2019.09.25/ билэгт сайн өдөр гал голомтоо бардраан, хуримаа хийж байна.

Тэдний хувьд спортын дэвжээнд танилцан, амьдралаа холбож буй цөөн хосуудын нэг. Үзэсгэлэнт сүйт бүсгүй П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ. Түүний хань ОУХМ Н.Лхамгармаа нь чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг бөгөөд “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхий аварга юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих