choloot-boh-sumiya

МЧБХ-той Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар зөвшилцөв

Монголын чөлөөт бөхийн холбооноос дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээллэв. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн залуу тамирчин М.Пүрэвтунгалаг эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-д оролцох эрхээ авсан ч Монголын чөлөөт бөхийн холбоо түүний оронд Э.Сумъяаг оролцуулахаар шийдвэрлэсэн нь асуудал дагуулаад буй.

Тодруулбал М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Миний охиныг ДАШТ-д явуулахгүй бол би Э.Сумъяаг ч явуулахгүй” гэж байсан. Гэвч эцсийн шийдвэр өнөөдөр гарч Э.Сумъяаг дээрх тэмцээнд явуулахаар хоёр тал зөвшилцөв.

Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат нар байлцсан юм. Тэмцээн энэ сарын 14-22-ны хооронд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болно. Энэ жилийн дэлхийн аваргаар ирэх онд болох олимпийн наадмын эрх олгох тул маш хариуцлагатай тэмцээн болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих