semjid

Олон улсын марафон гүйлтэд Н.Сэмжид амжилт үзүүлэв

Хилийн цэргийн 0166 дугаар ангийн ажилтан, спортын мастер Н.Сэмжид өнгөрсөн сард Тайландын нийслэл Бангкок хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд урилгаар оролцож, шагналт тавдугаар байрт оржээ.

Ташрамд дуулгахад, спортын мастер Н.Сэмжид өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болсон марафон гүйлтийн тэмцээнд 42.195 метрийн зайг туулж алтан медаль, аравдугаар сард “Hua’an qingjiagpu” олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих