shine-uy-hamtlag

Хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн ДАШТ боллоо

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээнд “Шинэ үе” хамтлаг түрүүлжээ.

Уг хамтлагийнхан Баянгол дүүргийн лаборатори 93 дугаар дунд сургуулийн бяцхан тамирчид аж.

Тэд бага насны ангилалд нэг, бүх насны ангилалд хоёрдугаар байр эзэлжээ.

“Шинэ үе” хамтлагийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулсан байна.

Тус хамтлаг нь UBS телевизээс зохион байгуулсан “Perfect Dance” уралдаант шоу нэвтрүүлгийн ялагч болж байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих