honinii-tsoroi-01

АМТАТ ЖОР: Хонины цоройн шарсан ороомог хийцгээе

1. Мэдээж ихэнх айлууд хонины махаа гулуузаар нь авдаг байх. Гулууз махаа аваад эвдэхэдээ анхнаасаа учиртай эвдэх хэрэгтэй. Би бол гулууз мах байнга авдаг эвдэхдээ их учиртай эвддэг. Яснуудыг нь чанаж шөл гаргах нэг тусдаа за тэгээд нурууг нь томоохныг нь сайхан шарж идэхээр, өвчүүгээ бүтнээр нь мөн шарж идэхээр, хавиргаа чанахаар бас шарж, соуслаж идэхээр гэх мэт эвддэг.Ингэхдээ #цоройгоо ороомог хийхээр аятайхан аваад ороогоод хөлдөөчихдөг/зурагт харуулав/.
2. Ороомог маань ороохоор ерөнхийдөө зузаан мах болно шүү дээ! Зузаан махыг ер нь шарахдаа жигнэж шарвал зүгээр байдаг болц нь. Жишээ нь: хонины гуя бүхлээр нь шарах, цоройгоор ороомог хийх гэх мэт. Цорой маань ерөнхийдөө хальсархаг байдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Гол нь яаж зөөлөн болгох вэ гэхээр удаанаар жигнэж шарах юм.Жигнэж шарах гэдэг маань тугалган цаас эсвэл зориулалтын уутанд битүү хийж овенд шарахыг хэлээд байгаа юм.

Хийх дараалал:

1. Хонины цоройгоо сайхан дэлгээд болж өгвөл хүнсний алхаар жигдхэн балбаад нимгэлээд богино талаа жоохон татаж цохин аль болох жигд /квадрат/ хэмжээтэй болгох.
2. Цоройгоо дотор талаас нь хар перец, давс, цагаан гаа/нунтаг/, розмарин, халуун тос/хятад халуун тос гэж байдаг/-би энэ удаад эдгээр амтлагч хийсэн. /хүсвэл өөрсдийн дуртай махны амтлагчаа хийгээд өөрөөр амтлан хийж болно/. Амтлаад голоор нь хавсраад доод тал нь 1 цаг амраавал сайн.
3. Амарсан цоройгоо дангаар нь ороосон ч болно эсвэл лууван амтат чинжүү, сармис гол, аспарагус ….. гэх мэт хүссэнээ хийж болно.Ороохдоо сайтар чанга ороогоорой.Ороогоод гадуур нь утсаар сайтар ороогоод бэлэн болно.
4. Ороомгоо шууд гадуур нь битүү тугалган цаасанд ороож /ороохдоо сармис, сонгино хажуугаар нь хийж болно/ эсвэл зурагт харуулсан шиг саванд хийгээд гадуур нь битүү тугалган цаасаар ороогоод 180-200градуст халаасан овенд хийж 2 цаг жигнэж шарна./цоройны жижиг том, зузаан нимгэнээс бас цаг хамаарна шүү/
5. Ногоогоо өөрсдөө зохицуулаад шарчихна биз дээ. Сайхан хооллоорой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих