nutsgen-untah

Нүцгэн унтах нь бэлгийн амьдралыг сэргээдэг

~Нүцгэн унтах нь бэлгийн амьдралыг сэргээдэг~

Америкийн судлаачдын олж тогтоосноор бол өдгөө насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь чармай нүцгэн унтдаг гэнэ.

Энэ нь тэдний эрүүл мэндэд ихээхэн ач тусыг авчирдаг байна. Хувцасгүй унтвал биеийн хэм багасаж, ингэснээр тайван нойрсох боломж бүрддэг аж.

Унтлагын өрөөний хэм бага байх тусам та амархан унтаж, гүн нойрсдог юм. Хувцасгүй унтвал мөн биеийн илчлэгийг үр дүнтэй шатаах болно. Дээр нь нүцгэн унтвал цусны даралт буурдаг талтай. Мэдээж, хайртай хүнтэйгээ нэг хөнжилд орсон байх хэрэгтэй.

Тэгсэн тохиолдолд таны бие махбод эрүүлжүүлэх увдистай окситоцин дааврыг ихээр ялгаруулдаг байна. Түүнчлэн чармай нүцгэн унтвал бэлгийн амьдрал ч сэргэдэг аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих