huzuunii-aris

Эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүр ХҮЗҮҮНИЙ АРЬС

     Эмэгтэй хүний гоо сайханг илтгэдэг хамгийн чухал зүйлсэд гар болон хүзүүний арьс зүй ёсоор багтана. Тэр дундаа хүзүүний арьс аа хэрхэн үрчлээгүй гоё сайхнаар нь хадгалах талаар ЗӨВЛӨМЖ хүргэж байна.  Хүзүүний арьсаа сайхан харагдуулах 6 энгийн аргаас хүргье.

 Тамхинаас татгалз!

Тамхины өндөр хэрэглээтэй хүний арьсыг тамхи огт татдаггүй хүний арьстай харьцуулахад 5 дахин илүү үрчлээтсэн байдаг. Тамхи татах нь хүний хамгийн нэмгэн буюу эмзэг арьс болох хүзүүний арьсанд үрчлээ үүсгэдэг.

Нүүрэндээ хэрэглэдэг тосоо ч мөн хүзүүндээ түрхээрэй

Нүүрээ угааж, шүршүүрт орсны дараа та заавал нүүрний чийгшүүлэгч тосоо түрхэх шаардлагатай гэдгийг мартуузай. Харин энэ үедээ л хүзүүндээ бас уг тосноосоо түрхээд хэвшчих. Та хүзүүний үрчлээсэнд санаа зоволтгүй болно. Beauty Secrets-ийн зүгээс санал болгож байгаа тос бол дээд зэргийн ангилалтай ECO YOUR SKIN брэндийн No 15 CREAM юм. Вандуйны ханднаас гаргаж авсан протейны агууламжтай уг нь тос маш хүчтэйгээр өргөж татаж чангалах үйлчилгээтэй ба мөн арьсны уян хатан байдлыг сайжруулах үйлчилгээтэй. Үүний зэрэгцээ гадаад орчны бохирдлуудаас хамгаалж, урт хугацааны турш хадгалагдах чийг тэжээлээр хангаж өгөх дээд зэрэглэлийн тос юм.

Аль болох дээшээ харж унт
Унтах хамгийн сайн байрлал нь дээшээ харж унтах бөгөөд ингэснээр маш олон сайн талуудтай хэдий ч, хамгийн сайн нь шөнийн турш таныг амарч байх үед хүзүүг өргөж өгдөг. Та доошоо эсвэл хажуугаараа харж унтахад нүүр хүзүүгээ дэрэндээ бүр шахчихсан босож ирдэг. Үүнээс болж хүзүүнд үрчлээ үүсдэг.

Омега агуулсан бүтээгдэхүүнийг оройн цагаар ид

Омега 3 ба 6 хүчил нь биеийн натурал коллаген үүсэх гол зүйл юм. Шөнийн цагаар энэ нь илүү эрчимтэй байдаг. Хачиртай талх болон салаатаа маалингын тосоор амтлаарай. Омега 3 аар баялаг хоол хүнс болох хүйтэн усны загас, авокадо зэргийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэ.

Хүзүүний дасгал их чухал
Сандал дээр суугаад толгойгоороо сайн гэдий. Амаа том ангайгаад доод уруулаа дээд уруулан дээгүүрээ давуул. Амраад 10 удаа хийгээрэй энэ дасгалыг. Өдөрт хэд хэдэн удаа уг дасгалыг хийснээр таны хүзүүний арьс чангарч сайхан харагдана шүү. Бүсгүй хүнийг хөгшин харагдуулдаг хамгийн гол зүйл бол хүзүүний арьс. Энэхүү зөөлхөн торгомсог арьстай хэсэг нүүрнээс ч хурдан үрчлээтдэг. Арьсаа эрүүл, гэрэл цацруулсан чигээр нь хадгалж үлдэх нь таны залуу сайхан, өөртөө итгэлтэй харагдахын гол нууц юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих