maxresdefault (1)

Тэр хүн биш харин “Секс цус сорогч”

Зарим бүсгүйг заяа муутай, хань ижилдээ халгаатай, толгойг нь залгисан гэж муу хэлдэг. Ажвал түүний эгч дүүс буюу ер нь тэр айлын эмэгтэйчүүд бүгд “гай” чирдэг аж. Нэг ёсондоо удмаараа хараал хүрсэн мэт. Тэдний амьдрал дандаа бүтэлгүй, нэг нь нөхрөөсөө салж, нөгөө нь оршуулж, эсвэл ямар нэг юм тохиолддог. Гэхдээ тэд хэзээ ч ганцаар байдаггүй, дахиад хүнтэй сууж, дахиад л бэлэвсэрч, уй гашуу болж, хар хувцас өмсдөг. Эдгээр бүсгүйг ажихад гойд царайлаг биш, нуруу туруу бусдын л адил, ухаантай ч гэхээргүй. Гэтэл эрчүүд яагаад ч юм цэцгэнд шохоорхсон зөгий шиг л үйлийн үрээр тэдэн рүү хошуурах нь хачирхалтай. “Гай таригчид” буюу хань нөхөр, дурласан амрагаа хөнөөгч эмс харахад цог золбоотой, хүчтэй, ажил албатай, амжилт бүтээл арвинтай хэрнээ амьдралын ханиа үргэлж буруу сонгодог.

Тэдний нийтлэг шинж гэвэл нэгдүгээрт: хувийн амьдрал нь бүтэлгүй.

Хоёрдугаарт: өөрийн хүслээр эсвэл өөр шалтгаанаар олон нөхөр буюу амраг сольдог. Мэдээж “гайтай эмс” тэр бүр алдар цуутай, чадалтай байдаггүй.

Тэдний бэлгийн хэт дур тачаал эрчүүдийг ухаанаа гээн, үхлийн өөдөөс тэмүүлэхэд хүргэдэг. Ийм амрагаар энхрийлүүлсэн хөөрхий амьтад эцсийн бүлэгт сайнаар яривал эмнэлэгт хүргэгдэж, муугаар бол нөгөө ертөнцөд оддог.

Бэлгийн хэт тачаал удамшдаг

Ийм хормойн дон гэмээр дэндүү тачаангуй байдал заримдаа удам дамждаг. Сонгодог жишээ бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэр бүл. Түүний эх Виржиния дөрвөн удаа бэлэвсэрчээ. Виржиниягийн анхны нөхөр Уильям Жефферсон Блайз бол Биллийн жинхэнэ эцэг. Тэр хүүгээ төрөхөөс гурван сарын өмнө автын ослоор өнгөрчээ. Хойт эцэг Рожер Клинтон түүнд овгоо өвлүүлээд өмөн үү өвчнөөр насан эцэслэв. Виржиниягийн гурав дахь нөхөр Жефф Дуайр зүрхний дутагдлаар нас барлаа. Эхийн хормойн дон хүүд удамшиж, тэр Ерөнхийлөгч байхдаа секс дуулиан шуугианаас ер салаагүй юм.
Оросын домогт бүжгэн жүжигчин Галина Уланова дөрвөн удаа нөхөрт гарчээ. Галина анхны нөхөр, найруулагч Юрий Завадскийгээс салж, найруулагч Иван Берсеневтэй гэрлэв. Хоёр жилийн дараа тэр нас баржээ. Дараа нь зураач Вадим Рындинтэй суув, гэтэл тэр архинд ороод талийгаач болов. Улановт ухаангүй дурлаж, хуримласан найруулагч Лев Кулиджанов аймшигт өвчнөөр өвдлөө. Гэхдээ тэр азаар хуучин эхнэр дээрээ буцаж очин, амь гарчээ. Гэтэл Завадский үйлийн үрээр дахин Улановатай сууж, 1977 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлэв.

Ухаан мэдрэлээ алдтал дурладаг

Статистик мэдээнээс үзэхэд гурван эр тутмын нэг нь хамгийн далд, ичмээр секс мөрөөдлийг нь хэрэгжүүлэх, хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлэх тийм мунаг тачаалтай эмтэй учрахыг хүсдэг аж. Харин ийм “янаг халуухан эмс” нийт эмэгтэйчүүдийн ердөө,11%-ийг эзэлдэг. Ийм эмтэй учирсан эрчүүд ханатал загас наадуулж, дотор муухайртал, бүр мэдрэлийн ядаргаа тустал, эцэж унатлаа хийдэг. Эрчүүд өөрийн мэдэлгүй, далдуур тэдэнд татагдаж, ёс суртахуунаа умартаж, үүрэг хариуцлагаа зөрчин,бүхнийг сөрөн босдог. Харин тэд эдгээр эмс үнэндээ бол “секс вампирууд”, эрчүүлд таашаал өгөнгөө амьдралын нь шим шүүсийг сордог гэж мэддэггүй. Гэхдээ “секс вампирууд” бол өдөрт 10-15 удаа дур тавьдаг бэлгийн донтнууд биш. Харин бэл¬гийн хүчтэй араншинтай эмс.

Бэлгийн араншинг танихуй

Эм хүний бэлгийн араншинг таних арга бий. Бүсгүйн өндрийн хэмжээг аарцагны үе ба дунд чөмгийн товгороос өлмий хүртэлхи зайд хуваа. 2.01 -2.05 бол бэлгийн араншин хүчтэй, 1.97-2.00 бол дундаж, 1.88-1.96 бол сул гэсэн үг.
Тэд хоногт ганц хоёр удаа дур тавиад ханадаг. Гэхдээ дур ханах бүрдээ амрагийнхаа энергийг сордог. Энергээ байнга алддаг хүн зөв шийдвэр гаргах чадвараа алдаж, улмаар этгээд, хачин авирлаж, заримдаа аймшигтай алдаа хийдэг. Мэдээж ийм эмэгтэйн торонд орсон бүх эр заавал үхэх буюу нас барах албагүй. Гэхдээ л амьдрал нь байнга бүтэлгүйтэж, нэг үгээр хэлбэл нүүрэн дээр нь үхлийн тамга дараастай байдаг. Ийм “заяагүй” бүсгүйчүүдийг хавьтлын дараа эрэгчнээ иддэг “хар бэлэвсэн эм” хэмээх эмэгчин аалзтай зүйрлүүлдэг. Саяхан эрдэмтэд “хар бэлэвсэн эм” хэмээх аалзны хороос багахан тунгаар хэрэглэвэл эр хүний эрхтэн маш хүчтэй хөвчирдөг гэсэн нээлт хийжээ.

Тэгэхээр байгаль дээр санамсаргүй юм гэж байдаггүй нь үнэн аж. Зугтаа, амиа бодоод бушуухан зугтаа Дөнгөж 20 шүргэж байгаа, бэлэвсрэх нь байтугай эр хүнийг үзээгүй онгон сайхан бүсгүйг “ирээдүйн хар бэлэвсэн эм” мөн эсэхийг таних бараг боломжгүй. Тэгэхээр та өөрийн ажиглах, дүн шинжилгээ хийх чадварт найдахаас яахав. Тэдний ерөнхий шинж төрх гэвэл:

-тэд өндөр бус, өргөн таазтай, нарийн бэлхүүс, том сэргэр хөхтэй

-жаахан махлагдуу, хөл гар болон заримдаа хөхний товч орчим үс ургадаг, хэт тослог арьстай, бүр нуруун дээр нь батга гардаг.

-байн байн ухаан алдаж унадаг, тайван бус унтдаг, шалтгаангүй түгшдэг.

-шийдмэг, ширүүн дориун, их тооцоотой.

-долигонон зусардаж ч, бас анхаарал халамж ч тавьж чаддаг

-“сарын мөчлөг хямардаг” гэж гомдоллодог

-голдуу үргүй эсвэл ганц хүүхэдтэй

-нүдэнд нь урин дуудсан оч гялалзсан

-бэлгийн бойжлын үед гар хангалга их хийдэг, бэлгийн амьдралаа эрт эхэлдэг.

-сексийн хувьд ямар ч туршилт хийхэд бэлэн.

Аминд халгаатай бүсгүйтэй учирсан бол маш сайн бодож, тунгаа. Түүнтэй аз жаргалтай, удаан амьдрах магадлал бага. Зөвхөн бэлгийн чалх сайтай, мэдрэлийн бөх системтэй эрчүүд л чадна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих