sex-couples-society

Эмэгтэйчүүдэд дотно байсан эрчүүдийн ДНХ агуулагддаг

Эмэгтэй хүний тархи гэдэг бол тайлагдашгүй зүйл. Эмэгтэйчүүд нь бидний бодож байснаас ч илүү нууцлаг ертөнц гэдгийг эрдэмтэд саяхан дахин баталсан байна. Эмэгтэйчүүдийн 63% нь тархиндаа өөрийнх нь организмын эд эсээс ялгаатай эрэгтэй ДНХ хадгалж байдаг юм байна гэдгийг тогтоожээ.

Энэ хачирхалтай зүйлийн тухай та бүхэндээ сонирхуулъя. ДНХ-ийн судалгаа Энэ судалгааны үр дүнг санаандгүй байдлаар тодорхойлсон юм. Анх эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүд нь ямар нэг неврологийн өвчлөлтэй болох магадлал хэр байдаг тухай судалж байсан байна.

Харин судалгааны явцад чиглэл нь эрс өөрчлөгдсөн юм. Эрдэмтэд эмэгтэй хүний тархи нь “эрэгтэй микрохимеризм” буюу эрэгтэй ДНХ агуулж байдгийг олжээ. Нийт судалсан эмэгтэйчүүдийн 63%-д нь энэ байдал ажиглагдсан бөгөөд эрдэмтдэд яагаад ийм явдал бий болсон, хаанаас, ямар учир шалтгаанаас ийм байна гэдэг сонин байлгүй яахав. Янз бүрийн таамаг гаргаж шалгаж эхэлжээ.
Эхлээд эмэгтэй хүн жирэмслээд эрэгтэй хүүхэд тээхтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн боловч удалгүй энэ нь тийм биш байж гэдгийг тогтоож. Жирэмсэн бус эмэгтэйчүүдийг судалж үзэхэд тэнд мөн л эрэгтэй ДНХ байв. Бүх л мэдээллийг цуглуулж судалсны үндсэн дээр доорх дүгнэлтэд хүрчээ: “Эрэгтэй микрохимеризм нь эрэгтэй хүүхэдгүй олон эмэгтэйчүүдэд байна.

Эрэгтэй микрохимеризм нь жирэмслэлтээс гадна урьд өмнөх үр хөндөлт, төөрөлдсөн эрэгтэй ихэр, эрэгтэй ах дүү, бэлгийн харилцаа зэргээс бий болж эмэгтэйн тархинд үлдсэн байна”. Эрэгтэй ДНХ агуулж байгаа эмэгтэйчүүд 63% эзэлж байгаагаас харахад энэ явдлын хамгийн өндөр магадлалтай хувилбар нь бэлгийн харилцаа гэж эрдэмтэд тооцжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн нь эрэгтэй хүний ДНХ-г өөртөө авч тархиндаа хадгалдаг байна.

Заримдаа шинжлэх ухааны шинэ судалгаанууд итгэхийн аргагүй дүгнэлтэд хүргэдэг. Хэрвээ дээр дурдсан үнэн бол эрэгтэй эмэгтэй хүний бэлгийн харилцаа нь ихээхэн гүн утга учир агуулдаг нь тодорхой болж байна гэсэн үг. Энэ нь маш олон юм бодоход хүргэж байгаа биз? Гэхдээ энэ нь таамаг төдий болохоор итгэх үгүй нь таны хэрэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих