Эмэгтэйчүүдийн дур тавилтын талаар сонирхолтой судалгааг АНУ-н Вашингтоны их сургуулийн багш, Доктор Профессор Эндрю Бэннин хийжээ. Тэрээр хүн бүрт харилцан адилгүй байдаг бэлгийн амьдралын талаар тэр дундаа бүсгүйчүүдийн дур тавилтын талаар,амраглахуйн нууцтай холбоотой тулгардаг зарим асуудлуудын талаар ийн хариулт өгчээ.
Өөрийгөө хайрлаж сур!
Хэтэрхий их хичээх хэрэггүй. Хайртыгаа дур тавих гэж буйг мэдрэх тэр үед л “За дуусах гэж байна шүү… Аятайхан дуусгачих юмсан” гэж хэт хүчлэн бодсоноос л хамаг юм эсрэгээр эргэдгийг бүсгүйчүүд маань тэр бүр анзаардаггүй. Аливаад дэндүү хичээх нь биеэ хэт барихын эхлэл болдог юм шүү.
Тийм учраас дур тавих урлагт суралцъя гэвэл юуны урьд бие сэтгэлээ бүрэн гүйцэд сул, тайван байлгаж сурах хэрэгтэй. Өөрийгөө голж, гоо үзэсгэлэнтэй төрөөгүйдээ, бие эрхтнийхээ тэгш сайхан бишд эмзэглэж өөрийгөө ямагт хүнээс дорд үзэх зэрэг нь эмэгтэйчүүдийн хамгийн том дутагдал. Ялихгүй зүйлд хямарч явдаг эмэгтэй өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг. Бүсгүй минь чи юуны өмнө хархүүгээ хайрлахаасаа урьд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Энэ бүхэн танд л хэрэгтэй.
Халуун цэгүүдээ ол
Сексийн жинхэнэ оргилд нь хүрэхийн тулд заавал “sex machine”-тай учрах албагүй. Харин та өөрөө өөрийгөө л сайн судалж, бүрэн гүйцэд таньсан байх нь хамгаас чухал. Таны сэрлийг хамгийн хүчтэй өдөөдөг, хамгийн нандин цэгээ та өөрөө л эрж олох ёстой. Түүнийгээ хайртдаа хэл! Тэр цэг таны хаана ч байж болно. Түүнгүйгээр секст амжилт олно гэдэг огт худал.
Сэтгэл санаагаа улам сэргээж хөгжөөхөд дэм өгье гэвэл хурьцлын өмнө сайн чанарын дарс 2-3 хундага хүртэхэд гэмгүй. Харин хэтрүүлж болохгүй. Бас ихэнх бүсгүйчүүд тас харанхуйг хүсэмжилдэг. Энэ нь өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэж санаа зовох юмгүй тайван амраглахад тустай ч байж мэднэ. Гэвч үргэлж харанхуйд сурчихвал бас хэцүү. Өдрийн цагаар тас харанхуй орчин тэр бүр олдохгүй шүү дээ.
Чиний сэрэл хөдөлж байна уу?
Эрэгтэй хүний сэрэл хөдөлсөн эсэхийг мэдэхэд амархан. Бэлэг эрхтэн нь боссон эсэхийг мэдэхэд л болоод явчихна. Гэтэл эмэгтэй хүнд үүнийг мэдэхэд тун хэцүү. Хөхний толгой хатуурсан ч тэр бүр сэрэл хөдөлсөн эсэхийг нотлохгүй. Энгийн нөхцөлд эмэгтэй хүний сэрэл хөдлөхөд 45 орчим минут хэрэгтэй байдгийг нотолсон.
Зарим тохиолдолд түүнээс ч их хугацаа зарцуулагдаж ч мэднэ. Эмэгтэй хүн хэдий чинээ их сэрэл хөдөлнө төдий чинээ хурдан тавина. Харамсалтай нь эрчүүдийн дөнгөж 8.7 хувь нь л үүнд анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр яах ёстой вэ? гэвэл эрчүүдийн анхаарлыг түүн рүү хандуул. Энэ бол амархан. Эмэгтэйчүүд өөрсдийгөө өдөөж, гар хангалга хийж байгааг харах нь эрчүүдийн сэрлийг маш хүчтэй хөдөлгөдөг. Бас шууд хурьцлыг эхлүүлэхгүйгээр түүнийг үнсэж таалан өөрт чинь өдөөлт хэрэгтэй байгааг ойлгуулж болно. Эсвэл бүр шууд хэлсэн ч болно. Энэ мэтээр эрчүүдийг өөртөө шунан дурлуулах олон арга байдаг.