tatoo

ШИВЭЭС сексийн амьдралд нөлөөлдөг

Майамигийн Их сургуулийн эрдэмтэд шивээстэй хүмүүс болон тэдгээрийн бэлгийн хамтрагчдын тоо ямар хамааралтай байдгийг судалжээ.
Сонирхолтой нь судалгаагаар шивээс хийлгэсэн хүмүүс үнэхээр л биедээ ямар нэгэн зураггүй хүмүүсээс илүүтэй олон хамтрагчтай болох нь тогтоогджээ.
Судлаачдын явуулсан санал асуулгад 1981 оноос хойш төрсөн 2000 хүн оролцов. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувь нь шивээстэй байсан аж. Дунджаар 2-3 шивээстэй, 18% нь зургаагаас дээш тооны шивээстэй байсан гэнэ.
Шивээстэй хүмүүс бусдад илүү нээлттэй, өөртөө итгэлтэй байдаг тул бэлгийн хамтрагч олонтой байжээ.
Гэхдээ шивээс хийлгэсэн хүмүүс сэтгэл санааны гутралд өртөмтгий болох нь ажиглагдав. Дээр нь ийм хүмүүс нойрондоо асуудалтай байсан гэнэ.
Мөн эрдэмтэд шивээстэй хүмүүс илүү их эрсдэлтэй алхам хийж, болчимгүй шийдвэр гаргадаг болохыг тогтоожээ.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих