love-spring

Хавар хайр ирдэгийн учир

Навчис гөлөглөж, цэцэгс үнэртсэн хавар цаг. Хавар бол бүх амьд организм хөдөлгөөнд ордог цаг үе. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар хаврын цагт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гормонд бусад үетэй харьцуулвал эндорфин \таашаалын гормон\ илүү их ялгардаг гэнэ.

Энэ улиралд хамгийн бүрэг, ичимхий хүн ч тэр хувцас хунар, гадаад төрхөндөө санаа тавьж, эсрэг хүйстнийхээ анхааралд өртөхийг хичээдэг байна.

Түр зуурын хайр энэ үед илүү дэлгэрдэг аж. Хаврын хувирамтгай улирал шиг хүний сэтгэл ч тогтворгүйждэг байна. Энэ үед хайр сэтгэлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэхийг сэтгэлзүйчид зөвлөж байна. Үүнд:

spring-love
– Хэрэв та найзгүй бол хаврын улиралд танилцах алхам хий. Эндорфин гормоны ачаар чухам энэ үед хүмүүс илүү нээлттэй, уриалгахан болдог байна.

– Өвлийн олон давхар хувцаснаасаа салж, бие галбир тодотхуйц хөнгөн нимгэвтэр хувцас өмсөх боломж олгодогоороо хавар давуу талтай. Энэ нь өөрийн гадаад төрхөндөө өөрчлөлт хийх, сэтгэл санааг өөдрөг болгох ач холбогдолтой юм.

– Ямар нэгэн шалтгаанаар тасалдсан, хөндий хүйтэн болсон харилцааг сэргээх сайхан боломж, Дээр хэлсэнчлэн хаврын цагт хүн илүү уриалгахан болдог тул шийдвэрлэгдээгүй асуудлыг ярилцах, бие биедээ найр тавих таатай боломжийг хосуудад нээж өгдөг байна,

– Гэр бүлийн харилцааг сэргээх үе. Хаврын цагт гэр оронд хүртэл гэгээ нэмэгддэг байна. Айл гэрийн эзэгтэй нарын нүүрэнд инээмсэглэл тодордог үе.

– Цонхоо угаах тавилга сэлтээ өөрчлөн тавих, өнгөлөг хөшиг өлгөх энэ бүхэн гэр бүлийн уур амьсгалыг илүү халуун дулаан болгоход эерэг нөлөөтэй.

Хэдий гэрэл гэгээтэй олон зүйл хавар ирдэг ч судлаачдын үзэж буйгаар тохиолдлын харьцаа ч энэ үед сэргэдэг байна. Харин тохиолдлын бэлгийн харьцаа нь ямар хор уршигтайг та мэдэх тул зайлсхийх нь зүйтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих