LOVE-SOLVE

Харыг унтрааж, хайрыг бадраах ТАВАН жор

“Хайртай бол хартай” гэх өрөөсгөл ойлголт бидний дунд байдаг. Үнэндээ бол хар нь хайрын илэрхийлэл хараахан биш юм. Тиймээс харыг унтрааж, хайрыг бадраах 5 зөвөлгөөг танд хүргэж байна.

  • Талархалын жагсаалт : Чамд зориулан хийдэг бүх зүйлийнх нь төлөө талархлын жагсаалт гарга. Хардалтыг даван туулах хамгийн зөв арга бол түүнийг хардахгүй байх явдал юм.
  • Хэрвээ ганц л удаа:    Зарим нь энэ үгийг аль хэдийнэ толгойдоо “боловсруулчихсан”  гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ ганц удаа тэгэх юм бол …, хэрвээ ганц л удаа ингэх юм бол …зэрэг үгсийг ор тас март. Учир нь хайртад чинь энэ бүхэн утгагүй санагдаж, бидний харилцаа байхгүй байсан ч болох юм байна гэсэн сэдгэгдэл төрөх болно.
  • Ярилц:  Юунаас болоод түүнийг хардаад байгаа тухайгаа хэл. Ярилцахаас илүү үр дүнтэйгээр асуудлыг шийдвэрлэх арга байхгүй. Тиймээс хайртад чинь ямар нэг “но” байхгүй л бол чамтай ярилцаж, чамайг ойлгохыг хичээх болно..
  • Өөрийгөө сонс:    Хардах хэмээх нэгэн төрлийн эмгэг бөгөөд бидний санах ойд хадгалагдаж үе үе шалтгаангүйгээр идэвжиж байдаг. Тиймээс юунаас болж түүнийгээ хардаад байгаагаа өөрөөсөө асуу.
  • Хайртдаа итгэ:   Хайр сэтгэлийн харилцааны хамгийн чухал зүйл бол итгэлцэл. Амьдрал ахуй, ажил төрөл нь амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг давуу тал нь хайртдаа хамгийн ихээр итгэдэг явдал юм. Тэд хардаж дэмий цагаа үрэхийн оронд өөрийнхөө асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг мэддэг аж. Иймд хардаж зовоохын оронд тайван, сайхан уур амьсгалыг гэртээ бүрдүүл.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих