dut tawilt-emegteichuud

Эмэгтэйчүүд дур ханаснаа мэдрэх гурван хэмжээс

Нийт эмэгтэйчүүдийн 10 хувь нь амьдралдаа дур ханана гэдэг мэдрэмжийг огт мэддэггүй гэсэн судалгаа байдаг. Харин тэдний 30 хувь нь гар хангалга хийхдээ дур ханах боловч,  эсрэг хүйсний хүнтэй сексийн харьцаанд орохдоо дур тавьдаггүй болохыг сексилогичдын судалгаа нотолжээ.

Дур ханалтын тухай, ялангуяа эмэгтэйчүүд үүлэн борооны дараа хэрхэн жаргадаг тухай та бишгүй л их уншаа биз. Эмэгтэй хүн байнгын сексийн харьцаанд орсноос хойш нэлээн хугацаа өнгөрч байж дур ханахыг мэдэрдэг. Сексийн амьдралд дөнгөж оронгуутаа дур ханалтыг мэдэрдэг эмэгтэй тун ховор юм.

Тэгвэл олон эмэгтэйчүүд нууцхан мэдэгдэхийг хүсдэг Дур ханах мэдрэмжийн тухай энд өгүүлэе

“Оргазм” буюу “Дур тавих /ханах/” гэдэг ойлголт нь Грекийн “Оргао” буюу “Тачаал, дүрэлзэл” гэсэн үгнээс гаралтай.

Дур тавина гэж юу вэ?

Физиологийн үүднээс эмэгтэйчүүдэд бол энэ нь биед аятай мэдрэмж таашаал төрүүлэх бэлхүүс, умайн булчингийн чангаралт юм.

Дур ханах нь судасны цохилт, амьсгалын тоо олширч, арьс, уруул ягаарч, хөх хатуурч толгой нь чангарах байдлаар илэрнэ.

Мэдрэхүйн үүднээс авч үзвэл дур тавилт нь хүний мэдрэмжүүдийн дээд цэг, жаргал цэнгэлийн хамгийн дээд хэлбэр юм.

Тийм учраас дур тавилтын тухай ярихдаа “нисч байгаа мэт болох”, “наранд цохиулсан юм шиг”, “үхэх шахлаа” гэх мэт хэтрүүлсэн зүйрлэлийг хэрэглэдэг байх. Харин үнэн утгаараа дур тавьж чадсан зарим эмэгтэйчүүд сексийн хамгийн оргил энэ үедээ хэсэг зуур ухаан алдсан, ховсдуулан мэт байдалд ч ордог гэнэ шүү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих