Couple-misunderstandings

Хосуудын харилцаанд МАРГААН үүсэх нь…

Хэрүүлгүй амьдрал давсгүй хоолтой адил гэсэн зүйрлэлийг саяханы нэгэн судалгаа баталжээ. 

СУДАЛГААНД:  “Гэрлэсэн хосуудын 44 хувь нь долоо хоногт нэгээс илүү удаа маргалдах нь эрүүл саруул, үр дүнтэй харилцааг удаан хугацаанд хадгалахад тусалдаг” гэж дүгнэжээ.

Эрүүл гэр бүлд эерэг маргаан байх нь зүй ёсны хэрэг бөгөөд  энэ нь тэдний хайр бол үнэн, чин сэтгэлийнх гэдгийг хэн хэнд нь  мэдрүүлж байдаг.  Хосуудын харилцаа бол тийм амар зүйл биш ч маргалдах нь тэдэнд хэрхэн эерэг нөлөө үзүүлдэгийг дараах жагсаалтаас харцгаая…

Дутагдлыг нь хэллээ гээд дурлал тань хөрөхгүй

Мэдээжийн хэрэг, таныг галзуурахад хүргэдэг хамтрагчийн тань зарим муу зуршилуудыг хараагүй юм шиг нүдээ аниад өнгөрөх нь маргалдсанаас хялбар байж магад. Гэвч та ирээдүйд илүү сайн үр дүнд хүрэхийн төлөө түүнийг нь засч хэл. Маргаан үүдэж болно.

Энэ үед гарах сэтгэлийн зовиурыг тэсвэрлэхэд бэлэн байгаа нь таны жинхэнэ хайрын шинж тэмдэг байж болох юм. Өөрөөр хэлбэл, та харилцаандаа ач холбогдол өгч байгаагийн илрэл гэнэ.

Зөв маргах гь харилцаагаа шинэчлэх арга болно

Тогтмол зөрчилдөөнөөс зайлсхийх нь урт удаан хугацааны харилцаа тогтоох хамгийн сайн арга биш юм. Үүний эсрэгээр, хэрэв та маргаж байхдаа, оюун бодлоо ам хэлээрээ тайлбарлах чадвартай бол энэ нь харилцаагаа өөр түвшинд аваачхад бэлэн байна гэсэн үг юм.

Төлөвшсөн хүмүүс хувь хүн рүү халдан, хашгичдаггүй. Харин үүний оронд тэд эрүүл маргаанаар зөвшилцөлд хүрч, харилцан ойлголцон харилцаагаа сайжруулхыг үргэлж хичээдэг.

conflict-couples

Эерэг маргаан хосуудад харилцааны дархлалыг тогтооно

Маргаанаас удаан хугацааны ойлголцол төрнө

Зарим судалгаанаас үзэхэд хосууд ихэвчлэн маргаанаас зайлсхийх явдал байдаг – бид ямар нэг зүйл буруу гэж боддог ч юу ч хэлдэггүй. Энэ сул харилцаа нь салах хамгийн түгээмэл шалтгаан болдог байна.

Эмзэг асуудлуудыг хэлэлцэх нь таны харилцаанд сайн зүйл биш хэмээн хүмүүс итгэдэг ч эсрэгээрээ энэ нь үнэндээ тийм биш юм. Маргаан нь хосуудын анхаарлыг асуудал дээр төвлөрүүлж, хэт том болохоос өмнө тэдгээрийг шийдвэрлэх боломжийг олгодог.

Сөрөг мэдрэмжээ шуудхан илэрхийлэж бай

Хэрэв та ханьдаа, гэрлэж амжаагүй бол хамтрагчдаа санаа тавьдаг бол хил хязгаар тогтоох хэрэгтэй. Хэрэв тэр үүнийг дагахгүй, харилцаандаа тогтоосон хил хязгаарыг эвдвэл таныг гомдоох болно.

Өөрийнхөө хувьд чухал болох зүйл дээр бат зогсохгүй байх нь хамтрагчид тань юу хүссэнээ хэлж эсвэл хийж болно гэсэн мэдрэмжийг өгөх магадлалтай. Энэ нь таны сэтгэлийн гомдлыг нэмэгдүүлдэг. Энэ бол эрүүл бус харилцааны эхлэл юм. Энэ асуудлыг шийдэх хамгийн сайн арга бол өөрийн сөрөг мэдрэмжийг гарган,  түүний хувьд чухал хүн нь гэдгээ ойлгуулах юм.

 

Иймд бугшиж бөглөрөөгүй байгаа дэрээ сэтгэлээ нээж, ойлголцох нь маргаан эхлүүлсэн гэхээсээ илүү маргаашийнхаа бат бөх харилцааны суурийг бэлдэж байна гэдгийг залуу хосууд санах хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих