s-l300

Сексийг тэвчиж амьдрах амаргүй…

     Сексийн таашаалыг эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хожуу мэдэрдэг. Тийм ч болоод хүүхнүүд 30 гараад ирэхээрээ болохоо байдаг гэсэн үг хүртэл байхав. Залуу охидын хувьд cap эсвэл бүтэн жил бэлгийн харилцаанд орохгүй байх нь бие сэтгэхүйд нь төдийлөн нөлөөлдөггүй бол 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн амьдралгүйгээр өөрсдийгөө төсөөлөхөд ч бэрх болдог.

Өнөөдрийн манай нийгэмд ганц бие, өрх толгойлсон хүүхнүүд маш олон байгаа жишээг бид өмнөх хавтасны сэдвээрээ хөндөж байсан. Мөн боломжийн амьдралтай, эдийн засгийн хувьд хэнээс ч хараат биш, хүчирхэг эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээсээ олон бий. Ийм эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хэцүү асуудлын нэг нь энэ гэж танил маань надад аминчлан хуучилж байсныг саналаа. Тэдний хувьд байгалиас заяасан биологийн хэрэгцээгээ хангаад явах боломж нөхцөл байдаггүй. Нийгэмд тодорхой байр суурьтай, бусдад үлгэр жишээ болсон ийм бүсгүйчүүдийн хувьд төдийлөн болчимгүй алхам хийхээс цэрвэнэ.

Гудамжинд гараад хар хүн хайгаад явалтай биш, яах аргагүй өөрийн хүслээ хорьж цагдахаас өөр зам байдаггүй аж. Ийм насны хүмүүст зориулсан тэднийг учруулж уулзуулах, хэрэгцээг нь хангах шаардлагатай орчин, арга хэмжээ манай нийгэмд үнэхээр байдаггүй. Зарим нэгнийх нь хувьд зайлшгүй энэ хэрэгцээнээсээ болоод айлын нөхөр уруу татах, энэ нь цаашлаад нууц амраг гэр бүлийн гадуурх таагүй харилцаанд хүргэдэг. Тэр хүмүүсийг үнэндээ буруутгах арга байхгүй. Энэ бол огт яригддаггүй хэрнээ нийгэмд үүсээд байгаа маш том асуудлын нэг яахын аргагүй мөн.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих