d1b59408563c499aa54f75d89ce65947

Сексийн нууц дур хүслүүд (+18)

      Өдөр тутмын амьдралд хэн ч сексийн ховор дур хүслээ бусдад дэлгээд байдаггүй. Гэхдээ секс судлаач мэргэжилтнүүд харанхуйд нуугдсан хүслийг өдөр бүр л сонсдог гэнэ. Хүмүүсийн дур хүслийг өдөөдөг сонирхолтой зүйлсийн талаар мэргэжилтнүүд “Huffington Post”-д ярьжээ.

ГУРВАЛСАН СЕКС ХИЙХ

“Ганц бие ч бай, хос ч бай, унтлагын өрөөнд гурвуулаа нийлж халуухан ажил хийх талаар нууцхан мөрөөддөг. Хосууд сексийн амьдралаа “амттай болно” хэмээн найдаж гурвалсан секс хийхийг хүсэх нь элбэг” – Ванесса Марин, секс судлаач.

ЗАХИРГААДАХ БА ЗАХИРУУЛАХ

“Сексийн үед эрэгтэй хүн ихэвчлэн захиргаадаж, эмэгтэй нь захиргаадуулах дуртай байдаг. Гэвч зарим тохиолдолд эмэгтэйчүүд захиргаадаж, эрэгтэй хүн үүнийг нь харж, хүслээр нь байхыг хүсдэг. Захиргаадуулахад хоёр тачаангуй тал бий. Нэгдүгээрт, захиргаадуулагч нь өөртөө бүх анхаарлыг төвлөрүүлж чаддаг. Хоёрдугаарт, бүх хариуцлагаас мултарч, дур өгөх хэрэгсэл болж ашиглуулах” – Даниэль Хейрэл, Селеста Хиршман, секс судлаач “Making Love Real: The Intelligent Couple’s Guide to Lasting Intimacy and Passion” номын зохиолчид.

ХӨЛӨӨРӨӨ ТОГЛОХ

“Хөл болон гутлын тухай төсөөлөл олон хүнд бий, ихэвчлэн эрчүүдэд. Тухайлбал эмзэг эрхтнээ эмэгтэй хүний хөлөөр оролдуулах, өсгийтэй гутлаар гишгүүлэх, эсвэл зүгээр л сайхан гутал өмссөн эмэгтэйг харахад дур хүсэл нь ундарч болно. Энэ хүсэл эрэгтэй хүнийг бараг л хүүхэд байхад нь үүсэж, насан туршид нь ил, далд хэлбэрээр оршин тогтнодог” – Грейси Ландес, гэр бүл, гэрлэлт, секс судлаач.

ХАМТРАГЧАА ДУР ХАНУУЛАХ

“Эсрэг хүйстнээ сонирхогч бараг бүх эрэгтэй сэрэл мэдрэмж өндөртэй, юу хүсэж байгаагаа мэддэг, цагийг сайхан өнгөрөөж чаддаг, сэтгэл хөдлөлтэй эмэгтэйтэй сексдэхийг хүсдэг. Магадгүй энэ нь өмнө хийж байсан халуухан секс, порно, нууцхан дурлалын сэрүүн зүүдээс үүдэлтэй. Аль нь ч бай эмэгтэй хүн дур тавьдаг байгаасай гэж эрчүүд үргэлж хүсдэг юм” – Кимберли Ресник Андерсон, секс судлаач.

ХАМТРАГЧАА ӨӨР ХҮНТЭЙ СЕКСДЭХИЙГ ХАРАХ

“Хүн төрөлхтний дийлэнх нь нэг эхнэртэй, нэг нөхөртэй байхыг илүүд үздэг. Гэвч үүний хажууханд нэгэн харанхуй дур хүсэл нуугдаж байдаг нь хайртай хүнээ өөр хүнтэй сексдэхийг харах юм. Өөр хүний гар эхнэр, нөхрийн тань биеийг таалж, өөр уруул шүргэлцэхэд хамтрагчаа гэсэн дур хүсэл бадардаг. Бодит ч бай, төсөөлөл ч бай, энэ бол маш олон хүний сексийн дур сонирхол мөн” – Көрнер.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих